

2015 оны 6 сарын 13-ны шөнийн 1 цаг 25 минутанд 97-23 ОРО улсын дугаартай Вонго-Ж-3 маркын авто машин “Тээврийн хэрэгслийг түр саатуулах” байранд хүргэгдэн ирсэн байна. Уг машиныг Орхон аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга С.Эрдэнэцогт согтуугаар жолоодож яваад баригдсан байна. С.Эрдэнэцогт нь 2014 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бөгөөд эрхээ сэргээлгээгүй байгаа юм байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.6-р зүйлд заасанаар эрхээ хасуулсан иргэн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон тохиолдолд 30 хүртэл хоногоор баривчлан саатуулагдах хуультай байна. 25 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих6-р зүйл Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.
2015 оны 6 сарын 15-ны байдлаар 97-23 ОРО улсын дугаартай Вонго Ж-3 авто машин журмын хашаанд заларсан хэвээр байгаа юм. Уг авто машиныг гаргахын тулд С.Эрдэнэцогт дарга 7-30 хоногийн баривчилгаанд явах боллоо.

Сэтгэгдэл (3)