ХОНИНЫ СҮҮЛЭЭР САВАН ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Натурал Эссеншлс ХХК-Лхамур брендийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Тэд хонины сүүлээр гар нүүрийн саван үйлдвэрлэж эхэлжээ. Уг саван нь усанд удаан уусдаг бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдгийг эхний  хэрэглэгчид хэлж байв.

Натурал Эссеншлс ХХК -ийн Лхамур брендийн үүсгэн байгуулагч Д.Хулан ярихдаа, "Бид эрс тэс уур амьсгалтай, хуурай орчинд хэрэглэгчиддээ зориулан цэвэр байгалийн гаралтай тослог сайтай саван үйлдвэрлэж эхэллээ. Том хүний биеийн болон хүүхдийн савангууд 3 сар хатсаны эцэст бэлэн болж, дахин боловсруулсан цаасанд савлагдсанаар цогц байгалийн гаралтай бүтээгдэхүүн болон гарч байна. Саяхан нэг саван худалдан авсан хэрэглэгч маань 3 сар хэрэглэсэн тухайгаа ярьж байсан" гэлээ.

Хонины сүүлээр хийсэн биеийн саван нь 100 грамм, хүүхдийн саван нь дотроо 3 ширхэгтэй нийт 99 грамм юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (122.201.21.217)
    Бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь сайн байна. Саяхан зурагтын нэвтрүүлгээр хонины сүүлэнд элэгний галыг дэмжигч байдаг, хонины сүүлээ хэрэглэвэл элэгний өвчлөлт багасаж болох талаар мэдээлэл хэлж байсан. Хэрэв үнэн бол өнөөгийн үед ихсээд байгаа элэгний өвчлөлөөс сэргийлэх, эмчлэх хэрэгцээт үнэт зүйл байж болох ч юм билүү
    2015 оны 06 сарын 18 | Хариулах