Өнөөдөр болох үйл явдал

Төрийн  ордны ёслолын танхимд
10:00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн “Шилдэг төгсөгч 2015” боловсролын бичиг баримт гардуулах ёслол болно.
 
БОНХАЖЯ-ны “Хаан танхим”-д
11:00 цагт Монгол, Кувейтын судалгааны төвийн үйл ажиллагааны эхний жилийн санхүүжилтийн батламжийг Кувейт улсын Засгийн газраас БОНХАЖ-ын сайдад гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.
 
БСШУЯ-ны 401 тоотод
11:00 цагт  20 жилийн турш хамтран ажилласан Монгол-Францын археологийн нээлтүүдийн талаар танилцуулах хэвлэлийн хурал болно.
 
МН мэдээллийн төвд
11:00 цагт Эх оронч Монгол хүүхэд "ХӨХ ЦЭРЭГ" үндэсний аяллын талаар мэдээлэл хийнэ.
 
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт “Энхрий үрс-Халуун сэтгэл” ТББ-аас IV-р амаржих газрыг ашиглалтад оруулах аян өрнүүлж байгаа талаараа мэдээлнэ.
 
Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд
13:00 цагт Солонгос Улсын Халлим их сургуулийн Ханганг Соншим эмнэлгийн эмч нар түлэгдлийн дараах сорви, үлдэцтэй хүмүүст үзлэг оношлогоо хийнэ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.