
Энэ оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан баярт үйл явдал тохиосон билээ. Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнийн говьд Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин болж мэндэлсэн билээ. Гурван сая дахь иргэнийг Х.Монголжин хэмээн нэрийдсэн юм. Гурван сая дахь иргэндээ Өмнөговь аймгийн тамгын газраас гурван өрөө шинэ байр бэлэглэсэн байна. Шинэ байрандаа шинийн гуравны өдөр нүүн орсон гэж охины аав Хатанбаатар хэлжээ. Төрийн банкнаас охинд данс нээж өгч гурван өрөө байрны үнэтэй дүйцэхүйц мөнгө хийж өгсөн байна. Мөн Эрдэнэт хивс ХХК-ны зүгээс гэр бүлийн зургаар нь хивс нэхэж өгжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж охины аавд хотод ирэхээрээ уулзаарай гэж урилга өгсөн байна. Охиноо том болохоор нь хот руу очиж төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.