

Нийслэлчүүд нэг өдөрт 170 метр куб бохир ялгаруулдаг байна. Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн хугацаанд 510 метр куб бохир буюу ялгадасыг Туул гол руу шууд цутгажээ. Биокомбинат болон Сонгины гүүрнээс цааш бохирын хэмжээ дээд цэгтээ хүрээд байгаа аж. Туул голын ойролцоо амьдардаг иргэдийн ярьж буйгаар салхиар дамжин өтгөн шингэний үмхий үнэр үнэртэх болсон гэжээ. Туул голд иргэд машинаа
угааж, амралт зугаалгаар явж буй хүмүүс хогоо хаяж дээрээс нь сая 500 мянган хүний бохирыг цутгаад эхэлхээр ямар ихээр бохирдож байгаа ойлгомжтой юм. Төв цэвэрлэх байгууламж Туул гол руу бохироо цутгах нь сүүлийн ганц боломж биш гэдгийн учир мэдэх хүмүүс хэлж, зөвлөж байсан. Үүнийг нь иргэд ч эсэргүүцэж байсан. Өөрийн эзэмшил газраа гурав хоног байлгаад төв цэвэрлэх байгууламжийн ажил дуусахаар эргүүлэн татаж авч цэвэршүүлэх боломж байгааг ч хэлж байсан. Хатан Туул гол нийслэлчүүдээс гадна дөрвөн аймгийн 20 гаруй сумын хүн, малыг ундаалдаг. Гэвч бохироо шууд цутгаснаас болж Туул гол бохирдлын дээд цэгт хүрээд байна.
Сэтгэгдэл (1)