Суудлын автомашин, микротой мөргөлдөж 8 хүн гэмтжээ

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийдийн хойд авто замын зорчих хэсэгт микро автобустай, суудлын автомашин мөргөлдсөн осол өнөөдөр өглөө 06:20 цагийн үед гарчээ.
Ослын улмаас найман иргэн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Мөн ослын улмаас иргэн Б /26 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг нийслэлийн Онцгой байдлын газрын найман албан хаагч ажиллан, гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргэж өгчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.140.169)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 06 сарын 15 | Хариулах