Налайх хотын захирагчийн сонгуульд Шаравхааны Хаан ялалт байгууллаа

Налайх хотын захирагчийн сонгууль өчигдөр 22:00 цагт албан ёсоор дуусч санал хураалтыг зогсоосон. Уг сонгуульд 10 мянга 500 сонгогч буюу нийт сонгогчийн 51 хувь нь саналаа өгсөн бөгөөд сонгуульд нэр дэвшигч Шаравхааны Хаан ялалт байгуулсан байна. Тэрбээр нийт сонгогчдийн 30.8 хувийн саналыг авчээ. Түүний араас 20.3 хувийн саналаар нэр дэвшигч Ц.Минжинхүү удаалсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.