
Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 18:00 цагийн байдлаар нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт иргэний 33,1 хувь нь буюу 6725 иргэн санал өгсөн байна. Тус хотын Захирагчид найман хүн нэр дэвшиж байгаа юм. Санал хураалт 22:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.