ТА БҮХЭНДЭЭ БҮХИЙ Л ЦАГ ҮЕД ҮЗЭГЧДИЙГ АЙЛГАЖ, ХАР ДАРУУЛЖ, ЦОЧООСООР ИРСЭН ХАМГИЙН ӨНДӨР РЕЙТИНГТЭЙ ШИЛДЭГ 10 КИНОНЫ ТАНИЛЦУУЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
10-Р БАЙРАНД “13- НЫ БААСАН ГАРАГ” 1980 ОН
Түүний нэрийг Жейсон гэдэг. Түүнийг олон жилийн өмнө живж үхсэн гэх боловч учир битүүлэг аллагууд ээлж дарааллан гарна. Хэсэг бүлгээрээ явсан хүмүүс энд хэрхэн золиос болж байгааг энэхүү киноноос үзэх боломжтой. 1980 оны 5-р сарын 9-ны өдөр нээлтээ хийсэн уг киноны зохиолыг Виктор Миллер, Сиэн С. Каннингхэм нар бичжээ. Гол дүрд Бэтси Палмер, Эдриан Кинг, Женни Тэйлор нар тогложээ. Нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо 5,816,321 долларын ашиг олж байсан бол нийт 39,754,190 долларын ашиг олжээ. Энэхүү аймшигийн кино нь таныг 95 минутын турш айдаст автуулах болно.
9-Р БАЙРАНД “РОЗМЭРИГИЙН ХҮҮХЭД” 1968 ОН
“Розмэригийн хүүхэд” УСК нь сэтгэл зүйн аймшигийн төрөлд багтах бүтээл юм. Роман Полански энэхүү киноны зохиолыг бичиж Ира Левиний хамт найруулжээ. Кинонд 2 залуухан хос Нью-Иорк хотын нэгэн хуучин байшин худалдан авч тэндээ нүүж очиход хөршүүд нь тэдэнд ер бусын санагдаж эхэлдэг. Улмаар Роза жирэмсэн болж тэдний хүүхэд мэндлэнэ. Харин түүний нөхөр учир битүүлэгээр энэ хүүхдийг өөрийн биш гэж бодож эхлэх болно. Байшинд олон нууцлаг бас аймшигт зүйлс болно. Аливаа аймшигийн киноны хөгжим чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин уг киноны хөгжим үнэхээр сайн болжээ. Хөгжмийн зохиолчоор Крзизстоф Комида ажиллажээ. Кино 3,2 сая долларын өртөгөөр бүтэж нийт 33,325,496 долларын ашиг авч иржээ. 136 минутын сэтгэлзүйн аймшиг.
8-Р БАЙРАНД ” ТЕХАСЫН ХӨРӨӨТЭЙ АЛУУРЧИН” 1974
Жагсаалтын 8 дугаарт 1974 онд хийсэн Ким Хенкел, Тоби Күпер нарын зохиолыг нь бичиж найруулсан аймшигийн, онц сонирхолтой кино орж байна. Уг кинонд маань 5 найз нэгнийхээ өвөөгийнд очиж амрахаас хөдөөг зорино. Гэвч тэнд нэгэн гаж донтой алуурчинтай таарч тэднийг нэг бүрчлэн хөнөөж буй тухай өгүүлнэ. Тэрхүү алуурчин гэр бүлээрээ тийм гаж байдаг. Энэхүү кинонд Мэрилин Барнс, Эдвин Ниэл, Аллан Данзигэр нар гол дүрийг бүтээжээ. Киног 300 хүрэхгүй мянган доллараар бүтээсэн боловч тэдэнд 30,859,000 долларын ашиг авч ирсэн байна. 1974 оны 10-р сарын 4-ны өдөр АНУ-д нээлтээ хийжээ. 84 минут үргэлжилдэг.
7-Р БАЙРАНД “ХАЙЛААСТ ГУДАМЖИН ДАХЬ ХАР ДАРСАН ЗҮҮД” 1984
Нью лайн синима компанийн бүтээл Вэс Кравены зохиолыг нь бичиж найруулсан уг кино жагсаалтын 7 дугаарт оржээ. Уг кинонд хэд хэдэн хүнийг унтаж байхад нь хэрцгийгээр хөнөөсөн цуврал алуурчны тухай өгүүлнэ. Хохирогчид өөрийгөө хамгаалах ч боломж олддоггүй учир нь тэдний зүүдэнд алуурчин орж ирж алдаг байна. Гэсэн ч тэд бас л бодит амьдрал дээр үхнэ. Нэгэн бага насны охин Нэнси энэ бүхний учир шалтгаан болж хувирдаг. Алуурчны нэрийг Фредди Крүгер гэдэг ажээ. Киноны гол дүрд Хитер Лангенкамп, Жонни Дэпп болон Роберт Энглүнд нар тогложээ. Кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээг цуглуулж чадсан уг кино маань 1984 оны 11-р сарын 09 нд АНУ-д нээлтээ хийж эхний долоо хоногтоо 1,271,000 долларын ашиг олж байжээ. Нийт 25,504,271 долларын ашиг цуглуулж чадсан байна. Үргэлжлэх хугацаа 91 минут.
6-Р БАЙРАНД “ШӨНӨ ДУНДЫН АМЬД ҮХДЭЛҮҮД” 1968
Хэсэг залуучууд хөдөө ферм дээрээс амьд үхдэлүүд буюу зомбинууд байгааг олж мэддэг. Энэхүү киноны зохиолыг Жон А. Руссо бичиж Жорж А. Ромеро найруулжээ. 1968 оны 10-р сарын 01 ны өдөр АНУ-д нээлтээ хийж эхний 7 хоногтоо 2,884,679 долларын ашиг олж нийт ашиг нь 5,835,807 болсон юм байна. Киноны гол дүрийг Дуанн Жонэс, Юди О Диа болон Карл Хардмэн нар бүтээжээ. Үргэлжлэх хугацаа 96 минут.
5-Р БАЙРАНД “ДРАКУЛА” 1931
Английн нэгэн хуучны цамхагт үрэглж мөнх залуугаараа байх язгууртны тухай өгүүлнэ. Түүний нэр бол Дракула. Тэрээр хүний цусаар хооллогч юм. Энэхүү киноны зохиолыг Брам Стокер, Хамилтон Диани нар бичиж Тод Бровнинг, Карл Фрэүнд нар найруулжээ. 1931 оны 2-р сарын 14 ны өдөр буюу Валентины баярын өдөр АНУ-д нээлтээ хийжээ. Кино 85 минут үргэлжилнэ.
4-Р БАЙРАНД “ХАЛЛОВЕН” 1978
1963 оны Халловены баярын шөнө 6 настай Майкл Маяэрс эгчийгээ хөнөөж орхидог. Ингэснийхээ төлөө тэрээр 15 жилийн турш сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад оргон зайлдаг. Гэвч Хаддонфийлд хотод дахин аллага гарч эхэлдэг. Киноны зохиолыг Жон Карпентер бичиж өөрөө найруулжээ. Гол дүрд Доналд Плисинс, Жэмми Ли Куртис болон Тони Моран нар тогложээ. Үрэглжлэх хугацаа 91 минут. Нийт 47,000,441 долларын ашиг олжээ. 1978 оны 10-р сарын 25 ны өдөр буюу Халловены баярын өдөр нээлтээ АНУ-д хийжээ.
3-Р БАЙРАНД “ГЭРЭЛ ГЭГЭЭ” 1980
Уг кинонд нэгэн сэтгэцийн өвчтэй хүү өнгөрсөн болон ирээдүйг хараад зогсохгүй байнга муу сүнс, хий үзэгдэл, хүчирхийлэлийг харж мэдэрдэг тухай өгүүлнэ. Найруулагч Stanley Kubrick, Зохиолч Stephen King, Stanley Kubrick Гол дүрд Jack Nicholson, Shelley Duvall, Danny Lloyd нар тогложээ. 144 минут үргэлжлэх уг кино АНУ-д 1980 оны 5-р сарын 23 ны өдөр нээлтээ хийжээ.
2-Р БАЙРАНД “ШИВШЛЭГ” 1973
НЭГЭН ӨСВӨР НАСНЫ ОХИНД ЧӨТГӨР ШҮГЭЛДЭГ. ИНГЭЭД ТҮҮНИЙ ЭЭЖ 2 ШИВШЛЭГЧИН АВЧИРЧ ТАХИЛ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛ ҮЙЛДЭНЭ. КИНОНЫН НАЙРУУЛАГЧААР WILLIAM FRIEDKIN АЖИЛЛАЖ МӨН ЗОХИОЛЫГ БИЧЖЭЭ. ГОЛ ДҮРД ELLEN BURSTYN, MAX VON SYDOW, LINDA BLAIR НАР ТОГЛОСОН БАЙНА. 1973 ОНЫ 12-Р САРЫН 26 НЫ ӨДӨР АНУ-Д НЭЭЛТЭЭ ХИЙСНЭЭС ХОЙШ 413,071,011 ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖЭЭ. КИНО 122 МИНУТ ҮРГЭЛЖИЛДЭГ.
ЖАГСААЛТЫН ТЭРГҮҮН БАЙРАНД “JAWS БУЮУ ЭРҮҮ ШҮДНҮҮД” 1975
Найруулагч Стивен Спийлбергийн энэхүү бүтээл жагсаалтыг тэргүүлжээ. Кинонд аварга том цагаан акул найрамдлын жижиг арлын олон нийтэд аюул учруулж хүний цусанд дурлаж эхэлдэг. Үүнийг зогсоохоор цагдаагийн дарга, далайн эрдэмтэд, загасчид цуглана. Хурц үйл явдал өрнөлтэй энэхүү киноны зохиолыг Peter Benchley, Carl Gottlieb нар бичжээ. Харин гол дүрүүдэд Roy Scheider, Robert Shaw, Richard Dreyfuss нар тоглосон байна. 1975 оны 06-р сарын 20 ны өдөр АНУ-д нээлтээ хийснээс хойш эхний долоо хоногтоо 7,061,513 доллар олж нийт 260,000,591 долларын ашгийг авч иржээ. Кино 125 минут үргэлжилдэг.
Сэтгэгдэл (28)