НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН СОНГУУЛЬД 14 ЦАГИЙН БАЙДЛААР 23,3 ХУВЬ НЬ БУЮУ 4751 ИРГЭН САНАЛ ӨГЧЭЭ

Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 14:00 цагийн байдлаар нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт иргэний 23,3 хувь нь буюу 4751 иргэн санал өгсөн байна. Тус хотын Захирагчид найман хүн нэр дэвшиж байгаа юм. 6 хэсгийн хороо ажиллаж байна. Дараагийн ирцийн мэдээллийг 18:00 цагт өгнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.