“ХӨХ ТЭНГЭР” ХАМТЛАГ 20 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН НЭГДЭНЭ

“Хөх тэнгэр” хамтлаг үүсэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүн 20 жилийн дараа дахин тайзнаа нэгдэхээр болжээ. Тус хамтлагийнхан хуучны сэтгэлд шингэсэн аялгуут дуунуудаа энэ сарын 19-нд Crocus event hall-д  эгшиглүүлэх гэж байна. Тоглолтод зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа,  Б.Дашдондог, дуучин Н.Ганхуяг, Б.Цогоо, МУГЗ хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, хамтлагийн ахлагч Н.Ганбат, гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших, Г.Буян-Өлзий, хөгжимчин Н.Халиун, бөмбөрчин Ж.Золбоо нар оролцон ая дуугаа өргөх юм.

Тус хамтлагийн шилдэг дуунууд, 90-ээд оны диско үдэшлэгт оролцохыг хүсвэл тоглолтын тасалбарыг ticket.mn-ээр захиалах боломжтой. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.