
15. Кристина Агуилера, Жордан Братман

/Christina Aguilera and Jordan Bratman/
Хуримын зардал : 2005 онд 2 сая (2012 - 2,2 сая) ам.доллар
Америкийн дуучин, жүжигчин, дуу зохиогч, продюсер гэх мэт олон цол гуншинтай поп од Кристина Агуилера, хөгжмийн продюсер Жордан Братмантай 2005 онд Калифорнийн “Napa Valley” хэмээх үзэсгэлэнт усан үзмийн тариалантай амралтын газарт нижгэр хурим хийжээ. Тэд 2002 онд Кристинагийн хөгжмийн бичлэгийн үеэр анх танилцсаж байжээ Үүнээс хойш Жордан түүний продюсерээр ажиллаж байсан аж. Кристина 80000 ам.долларын үнэтэй Кристиан Ласроксийн испани загварын даашинзаар гоёсон байна. Хурим найрын орчин нь өвлийг санагдуулам загвартай цагаан сарнай, мөнгөлөг, талст зэргээр гоёсон засалтай байсан гэнэ. Урлаг соёлын, улс төр, бизнесмэн гээд 150 хүндтэй зочдын дунд Шарон Стоун зэрэг одод иржээ. Хуримын зардал нь 2 сая ам.доллар болжээ. Гэвч хосууд 2011 онд салж өөр өөрсдийн зам мөрөө хөөх болсон юм. Тэд нэг хүүтэй билээ.
14. Том Круз, Кейт Холмес /Tom Cruise and Katie Holmes/

Хуримын зардал : 2006 онд 2 сая (2012 - 2,2 сая) ам.доллар
Холливуудын алдартай жүжигчин царайлаг залуу
Том Круз 44 насандаа холивудын царайлаг залуухан бүсгүй 28 настай Кейт Холместой 2006 онд сүр дуулиантай гэрлэсэн. Тэдний хурим цаг үеийнхээ хамгийн 10 сайхан агуу хуримаар тодорч байсан билээ. Том Эйфлийн цамхаг дээр хуримаа хийх санал тавьж байжээ. Тэд Италийн 15-р зууны үеийн “Odescalchi” цайзад 2006 оны 11-р сард гэрлэсэн. Хуримын хувцас, даашинз нь Жоржио Армани хийсэн ба Андрей Боссели ая дуугаа өргөсөн гэнэ. Хуриманд харьцангуй цомхон 150 зочид уригдсан байна. Хосууд бал сараа сайтар хөтөлбөртэйгээр Малдив аралд өнгөрүүлсэн аж. Харамсалтай нь хосууд 2012 онд салцгаасан.
13. Пол Макартин, Хитер Милс /Paul McCartney and Heather Mills/

Хуримын зардал : 2002 онд 3,0 сая (2012 - 3,6 сая) ам.доллар
Битлс хамтлагийн гишүүн Пол Макартин 60 насандаа загвар өмсөгч Хитер Милстэй 2001 онд гэрлэсэн. Ирландад болсон хуримын арга хэмжээнд
300 гаруй зочид уригдсан ба 3 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Ёслолын арга хэмжээ нь Гэгээн Салваторын сүмд болсон байна. Хитер Милс хуримын даашинзаа өөрөө зохиож урласан байна. Хосуудын хурим энэтхэг бүжигтэй, цагаан хоолтой байсан ба цэцгэнд 145,000, салютанд 150,000, үдэшлэгийн арга хэмжээ явуулах цайзад өдрийн 40,000 ам.доллар зарцуулсан байна. Хосууд бал сараа Сейшеллийн аралд тэмдэглэсэн ба анхны шөнөө 20 сая ам.доллрын үнэтэй нэг шөнийн 19,000 ам.долларын үнэтэй дарвуулт онгоцонд өнгөруулсэн гэнэ. Тэд 2006 онд тусдаа амьдарцгааж улмаар 2008 онд салцгаажээ.
12. Элизабет Тэйлор, Ларри Фортенски /Elizabeth Taylor and Larry Fortensky/

Хуримын зардал : 1991 онд 2,5 сая (2012 – 4 сая) ам.доллар
Алдарт Элизабет Тейлор 1991 онд 60 настайдаа 7 дахь удаагаа гэрлэсэн. Түүний сүйт хархүү нь Ларри Фортенскитэй хэмээх 40 настай өмнө 2 удаа гэрлэж байсан жирийн нэгэн барилгачин байжээ. Э.Тейлортой сууснаар олон түмэнд танигдсан гэнэ. Хосууд хуримаа Майкл Жексоны эдлэн Невэрланд эдлэнд 160 зочинтой хийсэн. Хуримын зардал 2,5 сая ам.доллар. Хосууд таван жил хамт амьдраад 1996 оны 11 сард салсан. 1996 оны 8-р сард Ларри хар тамхи хэрэглэсний улмаас баривчлагдаж, унаж явсан тансаг машиныг эзний /эхнэрийн/ зөвшөөрөлгүй мөн хориотой газар /эхнэрийн эдлэн бололтой/ унаж явсан хэрэгт холбогдсон байна. Энэхүү машин нь нь шатны доор хог мэт л байсан гэнэ. Үйлчлэгч эмэгтэй нь Ларриг таньж баталснаар зөвхөн хар тамхины хэргээрээ баривчлагджээ.
11. Лиза Миннели, Давид Гест /Liza Minnelli and David Gest/

Хуримын зардал : 2002 онд 3,5 сая (2012 - 4,2 сая) ам.доллар
2002 онд Манхэтэний Collegiate сүмд гэрлэх ёслолоо хийсэн алдарт жүжигчин, бүжигчин, дуучин, бүжиг дэглээч 56 настай Лиза Миннели, концерт промоутер, шоу зохион байгуулагч 49 настай Давид Гест нарын хурим сүрлэг сайхан болсон байна. Хуримын гэрчээр Майкл Жексон, Элизабет Тейлор хоёр оролцсон аж. Хуриманд Холливудын алдарт одуудар тэргүүлсэн 850 зочид уригдсан ба Натали Коле “Unforgettable” гэдэг ая дуугаа өргөж, 60 хүнтэй оркестр тоглож, мөн зочидыг алдарт Тони Беннет зугацуулжээ. Хуримын бялуу нь 40,000 ам долларын үнэтэй, 12 давхар, 1.8м өндөртэй байсан гэнэ. Хуримын үйлчилгээнд 500 ажилчин ажиллаж, цэцгэнд л гэхэд 700 мянган ам.доллар зарцуулсан байна. Энэхүү гэрлэлт Лиза Миннелигийн дөрөв дэх гэрлэлт байсан юм. Гэвч хосуудын сүрлэг сайхан хийсэн хуримаар эхэлсэн амьдрал 2007 салснаар төгсгөл болсон байна.
10. Элизабет Харлей, Арун Наяар /Elizabeth Hurley & Arun Nayar/

Хуримын зардал : 2007 онд 2,5 сая (2012 – 3-7 сая) ам.доллар
2006 оны 6-р сард Холливудын британи жүжигчин, модель Элизабет Харлей, Энэтхэгийн оёдлын үйлдвэрлэл, компьютерийн программ хангамжийн “Тико” компанийн эзэн Арун Наяар /200 сая ам.долларын хөрөнгөтэй/ нар Британийн 15-р зууны “Sudeley” хэмээх шилтгээнд хуримаа хийжээ. Найр наадам Ази, Европ тивийг дамнан найман өдрийн турш үргэлжилжээ. Хурим Британийн “Sudeley”харшаас эхэлж, Энэтхэгийн Жодпур хотын “Umaid Bhawan” хэмээх дээд зэрэглэлийн тансаг зочид буудалд өндөрлөсөн байна. Энэхүү буудлын нэг өрөө нь 10000 ам.доллар гэнэ. Хуримын нийт зардал тухайн үед 2,5 сая гэж байсан боловч сүүлийн үед 7 сая ам.доллар гэсэн тооцоо гаргажээ. Харамсалтай нь хосууд 2011 онд салсан. Элизабет Харлей Аруны гэр бүлээс “Намайг уучлаарай” гэж хэлээд салжээ.
9.Челси Клинтон, Марк Мезвински / Chelsea Clinton and Marc Mezvinsky/

Хуримын зардал : 2010 онд 5 сая ам.доллар
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны охин Челси (30 настай), Голдман Сачс, 3G зэрэг банк, санхүүгийн байгуулагуудад хөрөнгө оруулалтын менежер хийдэг, банкир Марк Мезвенски (33 настай) гэх
залуутай 2010 онд хуримлажээ. Сүйт хархүүгийн эцэг эх нь Ардчилсан намаас сонгогдож байсан конгрессийн гишүүд юм байна. Билл Клинтон аавтай нь 1990 оноос нөхөрлөж байгаа гэнэ. Хуримаа 50 акре (1 акре=4047 м.кв) талбайтай Нью-Йоркийн “Rhinebeck”-т 500 зочин урин хийсэн байна. Энэ газар нь Хиларри Клинтоны дэмжигч нэгний удмын эзэмшил аж. Сүйт бүсгүй Вера Вангийн даашинзаар гоёж, Опра Унпригаар гэрчээ хийжээ. Зөвхөн асар майхны зардалд 600,000 ам.доллар, бялуунд л гэхэд 11,000 ам.доллар зарцуулсан гэнэ. Хуримын нийт зардал 5 сая ам.доллар.
8. Делпайн Арни, Александро Валарино Гансиа /Delphine Arnault and Alessandro Vallarino Gancia/

Хуримын зардал : 7 сая ам.доллар
2005 онд Францын “Cote d’ Azur” тансаг шилтгээнд 35 настай баян сүйт бүсгүй, 37 настай хархүү хоёр алдартай дизайнер Жон Галианогийн тансаг даашинз, хослолтой хамгийн дээд зэргийн дарс, хааны зиндааны тансаг хоол унд, хамгийн сүр жавхлантай үдэшлэг, найр хийжээ. Найрын 5000 цагаан сарнайгаар чимсэн гэнэ. “Harper’s Bazaar” сэтгүүл “Оны хурим”-аар нэрлэж байсан байна. Хуримын зардлыг 7 сая ам.доллар гэж тооцоолжээ.
7. Уэйн Руни, Колин Мак Лухлин /Wayne Rooney & Coleen McLoughli/

Хуримын зардал : 15 сая ам.доллар
Английн Манчестер Юнайтэд багийн довтологч Уэйн Руни, ТВ-ийн тоймч, нэвтрүүлэгч, барааны бүтээгдэхүүний сурталчлагч модель Колин Мак Лухлин нарын хуримын долдугаар байранд оржээ. 2008 оны 6-р сард Италийн Портопино дахь “Villa Durazzo” хэмээх далайн эргийн тансаг буудалд дөрөв хоног үргэлжилсэн хосуудын хурим үнэтэйгээс гадна сонирхолтой болсон байна. Дизайнер Жоржиа Чапманы “Marchesa” хуримын даашинзанд 4 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Таван тусгай нислэгээр (хувийн онгоц), дарвуулт хөлөг онгоцоор зочид хүрэлцэн ирсэн. Хосууд Британийн ОК сэтгүүлд хуримын найрын зураг авахуулах гэж 5 сая ам.доллар төлсөн гэнэ.
6. Викрам Чатвал, Прива Сачдэй /Vikram Chatwal and Priva Sachdey/

Хуримын зардал : 20 сая ам.доллар
Нью-Йоркийн зочид буудлын сүлжээний эзэн 35 настай Викрам Чатвал, загвар өмсөгч, жүжигчин Прива Сачдэй нар 2006 онд Энэтхэгийн энэ үеийн түүхэнд дэх хамгийн тансаг хуримын нэгийг хийжээ. Энэтхэгийн Мумбай, Удайпур, Дели хотуудыг дамнан 10 өдрийн турш үргэлжилсэн хуриманд 30-аад орны 600 гаруй хүндтэй зочдыг тусгай нислэгээр урин авчирсан байна. Эдгээр зочдын дунд олны танил, хүчирхэг хүмүүс байсан бөгөөд энэхүү жагсаалтад Билл Клинтон, Лакшми Миттал, Ноами Кемпэл, реппэр Дидди, Грекийн ханхүү Николас зэрэг хүмүүс байсан гэнэ. Хуримын нийт зардлыг 20 сая ам.доллар хэмээжээ.
5. Мисс Югославиа Александра Кокотович, Андрей Мелниченко /Miss Yugoslavia Aleksandra Kokotovic and Andrey Melnichenko/

Хуримын зардал : 30 сая ам.доллар
33 настай Андрей Мелниченко, 21 настай Мисс Югославиа Александра Кокотович, нар хуримаа 20 сая ам.долларт хийнэ гэж байсан боловч 30 сая ам.доллар болж дэлхийн алдартай хуримуудын нэг болжээ. Хосуудын хурим 2005 онд Францын Cote D’ Azur тансаг харшид болсон. Хуриманд алдартай, баян зочид дүүрэн байсан бөгөөд найр цэнгүүнд нь Кристина Агулера, Уитни Хьюстон нарын одууд ирж ая дуугаа өргөсөн байна. Эдгээр одуудад 3,6 сая ам.доллар төлсөн гэнэ. Андрей Мелниченко бол МДМ банкны үндэслэгч Оросын тэрбумтан (2012 онд – 10,8 тэрбум ам.доллар), Югославиа Александра Кокотович нь Сербийн загвар өмсөгч, поп дуучин, 2002 оны Сербийн мисс болж байжээ.
4. Хунтайж Уллиам, Кейт Мидлтон / Prince William, Duke of Cambridge, and Catherine Middleton /

Хуримын зардал : 2011 онд 34 сая ам.доллар
Их Британийн хаан ширээний угсаа залгамжлах хунтайж, Хатан хаан 2-р Элизабетийн ач хүү, Хунтайж Чарльзийн ууган хүү, Кэмбрижийн гүн Уллиам 29
насандаа, Катерина Элизабет Мидлтон хэмээх дээдсийн язгуур угсаатай 29 настай бүсгүйтэй 2011 оны 4-р сард рояал (хааны, дээдсийн) хурим хийсэн. Сүйт бүсгүй Сара Бартон, Александр МакКуйны даашинзаар гоёжээ. Энэхүү хуримыг нэг сая хүн Вестминстерийн сүмээс Букинхэмийн ордон хүртэл сүйх тэргээр явах замд үзэж сонирхсон гэнэ. Хуримын үйл ажиллагааг 10 сая хүн шууд, 100 гаруй сая хүн бичлэгээр үзсэн тооцоо байдаг. Их Британд л гэхэд 26 сая хүн телевизээр, 36,7 сая хүн хэсэгчлэн үзсэн тооцоо бий гэнэ. Уригдсан хүндэт зочдыг 3 хуваасан бөгөөд 1900 зочид ёслолын арга хэмжээнд, 600 зочин Букинхэмийн ордонд орох, 300 зочин цайллаганд орох эрхтэй байсан гэнэ. Цэцгэнд 800,000 ам.доллар, бялуунд 80,000 ам.доллар зарцуулсан байна. Хосуудын хуримын зардал ойролцоогоор 34 сая гэж тооцоолсон байна.
3. Ваниша Миттал, Амит Бхата /Vanisha Mittal & Amit Bhatia/

Хуримын зардал : 2004 онд 60 сая (2012 - 78 сая) ам.доллар
Энэтхэг үндэстэн Ваниша Миттал, Амит Бхата нар дэлхийн зартай хуримаа 2004 оны 11-р сард хийсэн. Учир нь хосуудын хурим энэ цаг үеийн хамгийн өндөр зардалтай хурим болж рекорд амжилт тогтоосон байна. Газар бүрээс 1000 хүндэт зочин ирсэн бөгөөд тэд 20 хуудас мөнгөн карт /хөтөлбөр/ хүлээн авчээ. Дээд зэргийн тансаг хурим найр таван өдөр үргэлжилжээ. Найр Францын 17-р зууны “Vaux le Vicomte” хэмээх дундад зууны харшид болсон. Сүйт бүсгүй Ваниша Миттал бол Их Британийн тэрбумтан “гангийн хаан” хэмээх Лакшми Митталын охин юм байна. Амит Бхата нь банкны хөрөнгө оруулагч нэгэн байжээ. Хуримын арга хэмжээнд нь Кайли Миноуги зэрэг дуучид ирж дуулсан аж. Калкуттагаас ирсэн мастер тогооч 100 төрлийн хоолоор үйлчилж, дарсны зардал нь гэхэд 1,5 сая ам.долларт хүрсэн байна. Энэ тоо бол сүүлийн үеийн тооцоогоор 78 сая ам.доллар юм. “Гангийн хаан” Лакшми Митталын нийт хөрөнгө 2012 оны байдлаар 20,7 тэрбум ам.доллар гэнэ.
2. Шейх Мохаммед Бин Рашид Аль Мактум /Sheikh Mohammed bin Rashid Al Maktoum & Princess Salama/

Хуримын зардал : 100 сая ам.доллар
Арабууд 1981 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайн захирагч Шейх Мохаммед Бин Рашид Аль Мактумын гүнж Саламатай хэрхэн яаж хуримласан үйл явдлыг бүгд мэддэг байх. Энэхүү хуримыг тухайн үед Форбес сэтгүүл “тэрбумтан хурим” хэмээж байжээ. Энэхүү тансаг хурим нь дөнгөж баригдаад байсан цэнгэлдэх хүрээлэнд болсон ба 20,000 зочид долоо хоногийн турш найрлажээ. Шейх мориор хот бүрээр аялан хишиг түгээж байсан гэнэ. Сүйт бүсгүй баяр найрын турш чимэглэсэн 20 тэмээ бэлгэнд авчээ. Хуримын нийт зардал нь тухайн үеийн ханшаар 44 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 100 сая ам.доллар гэж тооцоолжээ. Шейх Мохаммед Бин Рашид Аль Мактум нь албан ёсны хоёр эхнэр 23 хүүхэдтэй гэнэ.
1. Ханхүү Чарльз, гүнж Диана /Prince Charles and Lady Diana/

Хуримын зардал : 1981 онд 48 сая (2012 - 110 сая) ам.доллар
Их Британийн хатан хаан 2-р Элизабет хүү Уэльсийн хунтайж Чарльзийг жирийн нэгэн багш бүсгүй болох Дианатай 1981 онд яаруу түргэн гэрлүүлжээ. Диана гүнжийг ямар сайхан үзэсгэлэнт эмэгтэй болохыг дэлхий нийтээрээ мэддэг болсон. Бүтэн нэр Диана Францис Спенсэр юм. Хуримын ёслолын ажиллагаа Гэгээн Пол Катадралийн сүмд болж хааны угсааны 12 хүн оролцсон аж. Тэдний хуримыг 2 сая хүн шууд телевизээр дэлхий даяар 750 сая хүн үзсэн байна. 27 хуримын бялуутай үндсэн бялуу нь 5 фут буюу 153 см өндөртэй байжээ. Эдгээр бялууг хосоор нь хийсэн гэнэ. Учир нь нөгөөд нь асуудал гарвал нөөцөнд байлгах зорилготой аж. Тэд 1992 оноос тусдаа амьдрах болж улмаар 1996 онд салцгаажээ. Их Британийн ард түмний хайртай гүнж 1997 онд авто ослоор нас барсан юм. Хуримын хамгалалтад 4000 офицер, 2200 армийн албан хаагч ажиллаж байжээ. Хуримын зардал тэр үеийн ханшаар 48 сая, өнөөгийн ханшаар 70 сая /Форбес сэтгүүл/ зарим тооцоогоор 110 сая ам.доллар гэж хамгийн зардал өндөртэй хурим гэсэн алдрыг хүртээжээ.
Сэтгэгдэл (8)