СМАРТ КАРТААР ЭНЭ САРЫГ ДУУСТАЛ ҮНЭГҮЙ ЗОРЧИНО

Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед оюутнуудыг смарт картаар нийтийн тээврээр зорчуулахгүй байна гэх гомдол Монголын оюутны холбоонд олноор ирэх болжээ.
Нийтийн тээврийн зарим кондуктор оюутнуудыг смарт картаар зорчих хугацаа энэ сарын 1-нээр дуусгавар болж байгаа гэх худал мэдээлэл өгсөөр байгаа аж. Оюутны смарт картаар энэ сарыг дуустал ажлын өдрүүдэд чиглэл, цаг харгалзахгүй үйлчилэх юм. Хэрвээ смарт картаар нийтийн тээврээр зорчуулахгүй байгаа бол нийслэлийн Тээврийн газрын шуурхай утас 326352 дугаарт зөрчлийг мэдэгдэх боломжтой юм байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.