Төмөр зам дээр чулуу тавьсан хүүхдүүдийг шалгаж байна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 394 км-ын гарам орчмын төмөр зам дээр чулуу тавьсан ЕБС-ийн сурагч Б нарын хүүхдүүдийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед төмөр замын ойролцоо амьдардаг айлын хүүхдүүд хориотой бүсэд нэвтэрч, төмөр зам орчимд тоглохдоо зам дээр чулуу өрөх тохиолдолууд гарах болжээ.
 
Төмөр зам дээр чулуу тавьснаар галт тэрэгний тасралтгүй зорчих хэвийн ажиллагаа саатаж, хөдөлгөөнд нь аюул учирдаг байна. Он гарснаас хойш хүүхдүүд төмөр зам дээр чулуу тавьсан 7 удаагийн тохиолдол бүртгэгджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.