Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хүүхдүүд чийрэгжүүлэлтийн талбайтай боллоо

Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ ойн хүрээнд олон бүтээн байгуулалт хийж байгаа юм. Тэгвэл өнөөдөр тус дүүргийн 16-р хорооны Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагчид спортоор хичээллэж, эрүүл чийрэг, чөлөөт цагаа идэвхтэй хөгжилтэй өнгөрөөх боломжтой боллоо. Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 1.2 га талбайд биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбайг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн аж. Харин энэ ажлын гүйцэтгэлийг Харднисс констракшн ХХК 2014 оны 10-р сард эхэлж, 2015 оны 6-р сарын 12-нд бүрэн дуусгаж хүлээлгэж өглөө. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын тэргүүлэгч Д.Анхбаяр тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцлоо.

Дээрх чийрэгжүүлэлтийн талбай нь 44 мм х 22 мм харьцаатай хиймэл зүлгэн хучилттай хөлбөмбөгийн талбай, талбайг тойрсон гүйлтийн эгнээ зам, үзэгчдийн суудал бүхий, 28 х 15 м харьцаатай зориулалтын тусгай зөөлөвч бүхий резинэн будгаар будсан сагсан бөмбөгийн талбайтай. Мөн 18 х9м харьцаатай гар бөмбөгийн талбайтай, 45х9,5м харьцаатай эко хавтан бүхий авто зогсоолтой юм. Талбайн бусад хэсэгт ногоон байгууламж, мод бут, хүүхдийн тоглоом, явган зам, хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын элементүүдийг хийжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.