

Ардын хурлын депутат Д.Бадамханд агсны санаачлагаар анх зохион байгуулагдсан "Яргай хурд-2015" уралдаан энэ сарын 10-нд Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн төвд боллоо. Энэ өдрийн үйл ажиллагааг нээж Сумын Засаг дарга Б.Батжав, Аймгийн Морин Спорт уяачдын холбоо /МСУХ/-ны нарийн бичгийн дарга Н.Батсайхан нар үг хэлсэн юм.
Энэ өдөр Хүүхдийн Цэцэрлэгийн ажилтан, албан хаагчид авъяаслаг бяцхан багачуудын хамт ирж урлагийн тоглолт тоглож, шатар, дартас, хүчит бөхийн барилдаан /насанд хүрэгчид, хүүхэд/, доод 3-н насны морьдын уралдаан тэмцээнүүд зохион явагдлаа.
ХЯЗААЛАН НАС: I - Дашбалбар сумын харъяат Г.Гантөгс- УХАА
II - Баяндун сумын харъяат Г.Дашцэрэн- УХАА
III - Баяндун сумын харъяат Н.Баттамир- ХҮРЭН
IV- Дашбалбар сумын харъяат Б.Цогтбаяр- ЦАГААН
V- Дашбалбар сумын харъяат Х.Батболд- УХАА
ШҮДЛЭН НАС: I- Баяндун сумын харъяат Ц.Гантулга- ХАЛТАР
II- Баяндун сумын харъяат Б.Дарьбазар- ХҮРЭН
III- Баяндун сумын харъяат Б.Бат-Эрдэнэ- ХАР
IV- Баяндун сумын харъяат Н.Гантөмөр
V- Баяндун сумын харъяат Ц.Мөнхбаяр-БОР
ДААГА НАС: I- Дашбалбар сумын харъяат Б.Цогтбаяр-ХҮРЭН
II- Баяндун сумын харъяат Б.Бат-Эрдэнэ- ЦАВЬДАР ХАЛЗАН
III- Баяндун сумын харъяат Ж.Батжаргал- ХЭЭР
IV- Баяндун сумын харъяат Б. Дарьбазар- БУУРАЛ
V- Баяндун сумын харъяат Г.Цолмон- ХҮРЭН тус тус хурдалж хурсан олон, уясан эзнээ баярлууллаа.