Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад айлчлаад эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр  эх орондоо ирлээ. Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Европын Парламентын хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд Монголын ардчиллын сэдвээр үг хэллээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Европын Парламентад  анх удаа үг хэлсэн  тохиолдол юм.

Тэрээр мөн Европын Парламентын Ерөнхийлөгч М.Щульц, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер нартай тус тус уулзаж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.168)
    Dale or
    2015 оны 06 сарын 14 | Хариулах