ӨМНӨГОВЬД БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ БОЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЛАА

Өмнөговь аймгийн нийт нутгаар хур тунадас орж, хүйтэн, салхитай өдрүүд үргэлжилж байна. Энэ хугацаанд түр зуурын байгалийн аюулт үзэгдэл болж, иргэдэд их хэмжээний учруулжээ. Тухайлбал, өнгөрсөн 9-ний өдрийн 19-20 цагийн хооронд Баян-Овоо суманд болсон хүчтэй салхи  улмаас угалз босч, 30 минутын хугацаанд үргэлжилсэн байгалийн аюулд 4 айлын гэр , 1 мотоцикл, фургон автомашин 500 метр газарт шидэгджээ. Улмаар Ханбогд сумын төвд үер бууж, машин техник үерт автан Манлай, Ханбогд суманд тэмээний хорголын чинээ мөндөр буусан байна. Мөн Булган суманд 400 гаруй, Мандал-Овоо суманд 200 гаруй бог мал, 10-аад тэмээ осгож үхсэн байна. Даланзадгадаас 40 километрт Баяндалай сум орох замд фургон автомашинтай 2 хүүхэд  10 хүн живэх аюулд орсныг ОБГ-ын албан хаагчид шуурхай ажиллаж амь насыг аваржээ. Мөн өчигдөр оройн 21 цагийн орчимд дахин хүчтэй салхи шороо босч, 10 гаруй айлын хашаа нурж, 1 гэр унаж эвдэрсэн байна. Хүний амь нас азаар эрсдээгүй бөгөөд сумд болон аймгийн Онцгой комиссууд байгуулагдан арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд одоогоор урьдчилсан тооцоогоор иргэдэд 7 сая 560 мянган төгрөгийн хохирол учраад байгаа аж. Хохирлын эцсийн дүнг гаргахаар сумдын ЗДТГ ажиллаж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бөөөн алаа байх юм (202.72.245.122)
    их хэмжээний .................... учруулжээ, хүчтэй салхи... улмаас гэх мэт нарийн яривал найрлага гэж хэрэг алга
    2015 оны 06 сарын 12 | Хариулах