Дэлхийн цусны донорын өдөр 14 нд болно

Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 14-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Монголын Улаан Загалмай нийгэмлэг болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв уламжлал ёсоор цусны донорын өдөрлөгийг энэ сарын 14-нд 10.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.  Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр цусны донор болохын давуу тал болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг аван цусаа өгөх боломжтой юм. Мөн уг өдөрлөгийн үеэр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон Морин хуурын чуулгын хөөмийч Н.Ашид нар уран бүтээлээ толилуулах аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.