
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ. Б.Пүрэвдорж “Намайг АТГ-аас төсвийн мөнгө төгрөгтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа. Ер нь албан тушаалтнууд өөртэй нь холбоотой хэрэгт шалгах үед хөндлөнгөөс нөлөөлөх явдал байдаг. Тиймээс миний бие энэ хэргийн шалгалтын үйл явц, шалгалтад хөндлөнгөөс нөлөө байлгахгүй байх үүднээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” гэв.
-Таныг сэжигтэн, яллагдагчаар татсан уу?
-Үгүй.
-Та АТГ-аас өөрийг чинь хэн нэгний гомдлоор шалгаж байгаа гэсэн. Яг ямар хүний гомдлоор шалгаж байгаа вэ?
-Тэрийг би сайн мэдэхгүй.
-Таныг АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор Ховдын хөгжил сангаас 350 сая төгрөг завшсан гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл ёстой байхгүй.