Цөсний чулуутай залуучууд ихсэж байна

Энэ нь юутай холбоотэй вэ ...

Нэгдүгээрт: Сүүлийн үед өөх тос огт огт идэхгүй болсонтой  холбоотэй бөгөөд  өөх тос идэхгүй тохиолдолд цөс ялгарах процесс эрчимжихгүй учираас цөсний хүүдийд цөс зогсонги байдалд орж өтгөрч, цөсний чулуу үүсэх явдлыг нэмэгдүүлж байна .Иймд тодорхой хэмжээнд өөх тосыг хэрэглэх шаардлагатай  болсныг ойлгож мэдэх хэрэгтэй 

Хоёрдугаарт: Биеийн жинг огцом хассантай холбоотой 

Учир нь:

Хүн турна  гэж  хоолоо маш их сойдог нь   цөсний үйл ажиллагааг зогсонги байдалд  оруулж өтгөрүүлж аяндаа элсэрхэг чулуунуудыг үүсгэдэг байна. Тийм учраас өдөрт 5 удаа бага багаар хөнгөн хооллож сард 1-2 кг-аас дээш жин хасахгүй байх нь эрүүл туралт гэж ДЭМБ зөвлөж байна.

Гуравдугаарт:  Биеийн жингийн илүүдэл буюу бүсэлхийн тойрог 90 см-ээс дээш хүмүүст их тохиолдож байна учир нь  дотор өөхлөлт их болсонтой холбоотойгоор цөсний нугаларал үүсч цөс зогсонги байдалд орох  нөхцлийг бүрдүүлж байна. Мөн  өөх тосны солилцоонд алдагдал гарч Холестрины чулуу үүсгэх үйлдийг дэмжиж байна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.55.180.8)
    одоо яана аа. хэнд нь итгэх вэ.
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Өлзий (203.91.117.4)
    Өөх идэхээ больсноос цөс чулууждаг. Орос онолоор бол мах өөх нь хориотой. Та бүгд ийм худлаа онолоор явдаг эмч нарын үгэнд бүү ор. Эмч юу гэж хэлнэ эсрэг байвал монгол хүн өвдөхгүй үхэхгүй. Аль болох цөөхөн хооллож өлсгөлөн яв. Өдөрт бид ганц удаа хоол иддэг байснаас таргалах, өвдөхийг мэдэхгүй байсан юм.
    2015 оны 06 сарын 11 | Хариулах