
Жанлавын Наранцацралт нь 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Беларусийн Улсын их сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990онд Монгол Улсын их сургууль төгссөн. Тэрээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. 2004-2006 онд Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1 сараас Барилга хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байсан.
Наранцацралт нь Газар зохион байгуулагч-инженер, улс төр судлаач, нийгэм, эдийн засгийн газрын эрх зүйч мэргэжилтэй. Газар зүйн ухааны доктор. Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор, Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн хүндэт профессор байсан билээ. 2000 оны сонгуулиар Монголын ардчилалын баталгаа болсон Ардчилсан Намыг парламентын гадна vлдэх аюулаас аварч УИХ дахь цорын ганц төлөөлөл нь байсныхаа хувьд ардчилалын түүхэнд яах аргагvй орох гавьяатай хүн юм. Монгол Улсын 19 дэх Ерөнхий Сайдаар ажиллаж байх хугацаандаа авилгалын томоохон хэргvvдийг илрүүлж байсан. 2004 онд МАХН АН –уудын хамтран байгуулсан бvлэгт оролгvй vлдэж байсан долоон гишvvний нэг юм. Өнөөдөр Ж. Наранцацралт амьд сэрүүн байсан бол 58 насныхаа ойг тэмдэглэх байжээ.
Сэтгэгдэл (1)