Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт "Бага боловсрол нөхөн олгоход орон нутгийн удирдлагын үүрэг оролцоо" сэдэвт семинар  Багшийн хөгжлийн ордны 2 давхарын хурлын танхимд болно.
09:30 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт "Мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжил" сэдвийн дор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан семинар болно. Утас: 99107647

10:00 цагт Хорих ангиас суллагдсан болон тэнсэн харгалзах ял авсан 400 гаруй иргэнийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах, мэргэжил олгох чиглэлээр томоохон арга хэмжээний хүрээнд СХД-ийн удирдлагууд "Соёмбо" кино теарт уулзалт хийнэ.

10:00 цагт "Ганзам 20"-р сургууль дээр Ерөнхий боловсролын 5 сургуулийн хамтарсан бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох ёслолын ажиллагаа болно.

10:00 цагт Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төв /Хан-Уул дүүрэгт ТВ-5 телевизийн хажууд/-ийн байранд "Хүүхэд бол бидний ирээдүй" өдөрлөг болно.

10:30 цагт ЭМСЯ-нд Элэгний С вирүсийг эмчлэх "Харвони" эмийг Монгол улсад нийлүүлх болсон талаар АНУ-ын "Gilead Sciences" компаны удирдлагууд мэдээлэл хийнэ.

11:00 цагт МҮХАҮТ, Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн орон нутгийн 9 салбар танхимыг төлөөлөгчөөр сонгох зорилгоор МҮХАҮТ-ын 404 тоотод хамтын ажиллагааны "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурах арга хэмжээ болно. 

11:30 цагт "Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо" Зүүн хойд Азийн манлайлагч залуучуудын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн хурал "Монгол Ньюс" мэдээллийн төвд  болно.

12:00 цагт Гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн "Нарантуул" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Хаанбанк дахь "Улаан гэр" галлерейд болно.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Английн Үндэсний Балетын гоцлооч Лорета Самерскэйлс, ДБЭЧ-ын гоцлооч О.Ганцоож нар "Жизель" балетад хамтран тоглохоор болсон талаар сонирхолтой мэдээлэл өгнө.

12:30 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Гамшгийн эрсэг төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Чингис хааны Dynastic Orden-ы түүхээр хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхэд бохир улстөрчид дахин халдаж, Буддын шашны мухар сүсгээр хүн төрөлхтөнд хортой мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд болно.

16:00 цагт "Зангараг" Монголын уран сайхны шинэ киноны нээлт "Тэнгис" кино театрт болно.  Утас: 99415070

Төрийн ордонд

09:00 цагт "А" танхимд Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болно.

09:00 цагт "Б" танхимд Хууль зүйн байнгын хороо болон Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:00 цагт "А" танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.