
Сүүлийн үед манай Улсын иргэд ОХУ-руу зорчих болсонтой холбогдуулан тус улсын хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдийн бичиг баримтын хугацаанд тодорхой шаардлага тавьж, хилээр нэвтрүүлэхгүй байгаа билээ.
Харин Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой дээрх асуудлаар уулзсан
байна. Энэхүү уулзалтын 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон энгийн гадаад паспорттай Монгол Улсын иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй буцааж байсныг түр зогсоож, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин загварын гадаад паспортаар зорчиж байхаар болгосон байна.
Өөрөөр хэлбэл 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө авсан гадаад паспорттай бол дээрх заасан хугацааг хүртэл ОХУ-руу зорчих боломжтой болж байгаа юм. Харин 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуучин гадаад паспортаар улсын хил нэвтрүүлэхгүй гэдгээ тус улсын зүгээс мэдэгдсэн байна.