ДУУРАЙХ ЮМ АА ДУУРАЙХСАН...

Орон сууцны барилгын орчны тав тухтай байдлын стандарт гэж нэг юм бий. Наад зах нь машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, амралын бүс гэх мэт. Цаашлаад энэ нь хот төлөвлөлттэйгээ уялддаг байх. 
.
Энэ хоёр зургийн ЭХНИЙХ НЬ,

- АНУ-Виржиниа мужийн Александриа дүүргийн Семинари гудамжны дэргэд байх орон сууцны барилга, эргэн тойронд нь 2000 гаруй машины зогсоол бий. Байруудын дунд 20-40 м-ийн хэмжээтэй 2 усан бассейн, 4 газрын теннисний талбай, аялж зугаалах боломжтой ойн төгөл, төгөл дотор амралтаа өнгөрүүлэх, махаа шарж зооглох задгай зуух, дугуйны зам, гулгуур, савлуур бүхий хүүхдийн тоглоомын хоёр томоохон талбай, сагсны талбай байна. 
.

 

ХОЁРДАХЬ зураг нь

- Улаанбаатарын маань Нарны замын ар, Нарантуулын баруун талын Гангар орон сууцны барилга. Тэнд амьдардаг хүмүүс машинаа тавих гэж хэрхэн яаж зовдогоо хэлэх биз ээ. Хааяа танилындаа очих гээд тийш орохоор халшрах... За тэр усан сан ч дүүрсэн хэрэг, ядахдаа хүүхдээ тэврээд, багачуулаа түрээд явчих ч газар үгүй. Энэ бол манай шинэхэн баригдаж буй орон сууцны хорооллуудын ихэнхийнх нь дүр төрх. 

Бид АНУ-ын олон зүйлийг хуулбарлан дуурайдаг, Ялангуяа АРДЧИЛЛЫГ НЬ...
Хэр зөв болохыг хэлж мэдэхгүй ч сүүлийн үед их эргэлзээ сэжиг төрөх болсон. 
Харин үнэхээр дуурайчихмаар зүйлс бол АНУ-д олон бий. Хүнсний цэвэр, аюулгүй байдал, нийтийн номын сангийн үзүүлэлт, нийтийн соёл, замын хөдөлгөөний соёл ГЭХ МЭТ их олон. Түүний нэг нь энэ зурагт үзүүлж буй орон сууцны барилгын орчны тохижилт байна.
ДУУРАЙХ ЮМ АА ОЛЖ ДУУРАЙХСАН.

                                                                                                                         Б.Номинчимэд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.