МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ШИЛДЭГ 20-Д БАГТЖЭЭ

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн шинэчилсэн чансааг зарласан байна. Энэхүү шинэчлэлд манай улсын есөн эмэгтэй тамирчин тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. Жин тус бүрийн эхний 20 бөхийг тодруулж Дэлхийн чансаанд бичиж амжилтаар нь байр эзлүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа долдугаарт, 55 кг-д П.Орхон 13 дугаарт, А.Батцэцэг 18 дугаарт бичигдсэн бол 58 кг-д С.Бямбацэрэн 11 дүгээрт, Б.Шоовдор 17 дугаарт, 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд гуравдугаарт, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Харин 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа долдугаарт, 75 кг-д Б.Одончимэг 17 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.