Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт "Blue sky" зочид буудлын хурлын танхимд Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Энэ үеэр Монгол орны бэлчээр хэт ашиглалтанд өртөж, доройтох хэмжээнд хүрсэн үү, бэлчээрийн экологи ба менежмент зэрэг асуудлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хуралд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, ХХАА-н дэд сайд Б.Батзориг нар оролцох юм.
 
 

09.00 цагт “Corporate” зочид буудлын хурлын танхимд Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Азийн хөгжлийн банктай хамтран "Арьс, шир-2015" зөвлөгөөн болно. Тус зөвлөгөөн Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Мал хамгаалах сан, Азийн хөгжлийн банк, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн ОНӨААТҮГ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, “Армоно” нэгдэл,МАШҮХ-ы гишүүн байгууллагын удирдлагууд оролцоно.
 
10.30 цагт НМХГ-ын хурлын танхимд "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" сарын аяны үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал болно. Байгаль, орчин, геологи, уул уурхай, цацрагийн хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт БСШУЯ-аас “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нь тохируулсан легоробот сургалтын кабинет болон гитарын клуб байгуулж, сургалт явуулах төсөл хэрэгжүүлж байна. Уг кабинет болон клубыг тохижуулах, сургалт үйл ажиллагаа явуулахад зориулсан иж бүрэн техник хэрэгслийг маргааш БСШУ-ны сайдЛ.Гантөмөр ЕБС-иудад гардуулж өгнө. Тус арга хэмжээ маргааш /2015,06,09/ 11 цагаас БСШУЯ-ны 401 тоотод болно. 
 
13.00 цагт “Сэтгэлийн жигүүр “ төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн сэтгэл санааг өөдрөг байлгах, өвчнөө мартан хурдан эдгэрэхэд туслах зорилготой тав тухтай орчиныг бүрдүүлсэн хүүхдийн өрөөг хүлээлгэн өгөх нээлт болно. 
 
16.00 цагт Олон улсын Улаанбаатар их сургуулийн шинэ “Б” байрны 2 дугаар давхрын хурлын танхимд түүхийн шинжлэх ухааны доктор Ч.Дашдаваагийн туурвисан “Сэхээтний төөрөгдөл: профессор Ринчен” номын нээлт болох

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.