Манай улсын бяцхан шатарчид Тивийн АШТ-ээс 10 медаль хүртжээ

Сингапур улсад тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 7-ны хооронд болсон 11 дэх удаагийн сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 10 медаль хүртжээ. Энэхүү амжилт нь албан бус багийн дүнгээр Филиппин, Энэтхэгийн дараа гуравдугаар байрт шалгарсан юм.
Стандарт төрлийн 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ алт, Э.Азжаргал мөнгө, 14-15 насны хөвгүүдийн ангилалд Б.Гарьдмагнай алт, хүрэл медаль тус тус хүртсэн байна. Долоон насны төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн хөвгүүд Олон улсын шатрын холбооны дэд мастер цол хүртжээ.

Харин 10-11 насны хөвгүүдийн ангилалд ДМ Ц.Тэнгис алт, мөн насны охидын ангилалд Г.Маралгуа мөнгө, Э.Удвал хүрэл, 16-17 насны ангилалд ДМ Э.Болдоо хүрэл, мөн насны охидын ангилалд ДМ О.Жаргалмаа хүрэл медаль хүртлээ.Тус тэмцээнд 19 орны 250 гаруй шатарчид зургаан насны 12 ангилалд оролцсон байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.11.66)
    bayr hurgie. mundag huuhduud bn
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.111.98)
    bayar khurgey, bakarkhaj baina
    2015 оны 06 сарын 08 | Хариулах