
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гаригт Франц улсыг зорих гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж бизнесийн томоохон баг явах аж. Мөн энэ айлчлалын үеэр Францын хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг хөндөх юм байна. Айлчлалын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад, ажил хэрэгч ажлын айлчлал болно. Мөн Монгол Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд болж байгаагаараа онцлог гэлээ.