”УЛААНБААТАР МАРАФОН-2015” БУУХИА УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Өнөөдрийн "Авто машингүй өдөр"-ийн гол арга хэмжээний нэг "Найрсаг Улаанбаатар" уриан дор болж буй "Улаанбаатар Марафон-2015" буухиа уралдаан юм. Энэ уралдааны гараа 09 цагаас эхэлсэн бөгөөд бариа нь 12 цаг 40 минутын хооронд болж өнгөрлөө.
Хамгийн холын зай буюу 42 км-ын зайн уралдаанд 37 тамирчин гүйжээ. Эдгээр тамирчдаас эрэгтэйчүүдээс Олон улсын хэмжээний мастер, МУГТ Т.Сэр-Од түрүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийнхээ амжилтыг давтаж, хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Мөн өнгөрсөн жил  2 цаг 18 минут 36 доль хугацаанд гүйж түрүүлсэн бол энэ жил уг амжилтаа  эвдэж чадсангүй аж. Эмэгтэйчүүдээс Олон улсын хэмжээний мастер, ҮБТДС-ийн оюутан Б.Мөнхтуяа тэргүүлэв. Өнөөдрийн 42,21,10 км-ын буухиа уралдаанд нийтдээ 19 орны төлөөлөл бүхий 17300 тамирчин гүйхээр бүртгүүлсэн байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.