Коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой

MERS

2012 оноос эхлэн гарч байгаа Коронавируст халдвар /MERS-CoV/ одоогоор Ойрхи Дорнодын 12, Европ тивийн 9, Ази тивийн 4 улсад бүртгэгдэж 1148 хүн өвчлөн 431 хүн нас бараад байна. Манай иргэд олноор зорчдог БНСУ-д 25 хүн өвчилж хоёр хүн нас барсан бол БНХАУ-д нэг хүн өвчний халдвар авсан нь тодорхой боллоо.   

Халдвар хил дамжин орж ирэх эрсдэл байгаа учир урьдчилан сэргийлэхийн тулд  доорхи зүйлсэд анхаарахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна.   

-       Онцын шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдсэн улсад зорчихгүй байх
-       Амьд мал, амьтны захаар явахгүй байх
-       Гараа тогтмол савандаж угаах
-     Түүхий сүү, хагас боловсруулсан хүнс хэрэглэхгүй байх, амин дэм, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
-      Ханиаж, найтаах үедээ ам, хамраа таглах, хэрэглэсэн алчуур, цаасаа хогийн саванд хаях
-       Нус, шүлс, цэрээ ил задгай хаяхгүй байх
-       Эмнэлэг болон олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглэх
-    Ханиах, халуурах, амьсгалахад төвөгтэй болох шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй юм.  
Өвчний тухай мэдээлэл, зөвлөмжийг МХЕГ-ын www.inspection.gov.mn, ХӨСҮТ-ийн www.nccd.gov.mn цахим хаяг, Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн фэйсбүүк хуудас болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын http://apps.who.int/ihr/eventinformation/event/2015-e000126 цахим хуудаснаас өдөр бүр авах боломжтой.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.