НОБГ-ЫНХАН ХОЁР ХҮНИЙ АМЬ АВАРЧЭЭ

Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын эхний долоо хоногт объектын гал түймрийн дөрөв, аврах ажиллагааны хоёр дуудлага ирсэн байна. 
Аврах хоёр дуудлагыг дагуу шуурхай ажилласнаар хоёр хүний амь насыг аварчээ. Хан-Уул дүүргийн III хороо 43-ын В байрны орцонд 57 настай эрэгтэй, наймдугаар давхрын шатны хонгилд унасан байсныг гарган авч амийг нь аварсан бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 46 настай эрэгтэй 40 метр өндөр антен дээр гарсан байсныг буулгажээ. Дээрх иргэнийг  дүүргийн цагдаад хүлээлгэн өгсөн байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.