ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БҮС ХУВАНЦАР САВНААС ӨВЧЛӨЛ ҮҮСЧ БУЙГ ТОГТООЖЭЭ

Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн "1", "5"  гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг МХЕГ-аас иргэдэд анхааруулж байна.
Харин "3", "6", "7"  тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг ашиглахгүй байх, "2", "4" гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээс  аль болох татгалзах нь зүйтэй юм. Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулах өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой саванд савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна.

Өнгөрсөн  жил улсын хилээр оруулсан  химийн бодисын хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгджээ. Харин 2014, 2015 оны эхний 5 сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис оруулсны 52 хувь нь урд хөршөөс иржээ.

“Нарантуул”, “Хархорин” захад зарж буй хуванцар савны  83  хувь нь хуучин сав байгаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн сард хийсэн тандалт судалгаагаар тогтоогдсон байна. Худалдаж байгаа савны 96 хувь нь хүнсний зориулалтын бус бөгөөд 72 хувь нь 20-50 литрийн багтаамжтай байна. 

Мэргэжлийн хяналтынхан мөн өнгөрсөн онд “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, хүнсний зориулалтын бус 7 төрлийн хуванцар савнаас дээж авч шинжилжээ. Ингэхэд савнууд дахь аммиакийн агууламж 48 дахин их гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гэсэн үг юм. Хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгааг шинжилгээгээр тогтоосон байна. Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарч байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (122.201.31.182)
    Uuniig holbogdoh humuus ni Yariad baihaar ajil bolgoochee. Ter hortoi savnuudiig ustgaad gadnaas oruulkuu bj bolohgui yumuu? Orond ni heregleh 15 dugaartai saviig hudaldaand ih hemjeeger oruulbal yasiin. Herev ter bolomjiin sav ni olddog une ni bolomjiin bol humuus avna shu de. Ene bol hunii eruul mend, udmiin sangiin ayulgui baidaltai shuud holbootoi asuudal shu dee.
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (202.126.89.162)
    ene bugd urdaas irj bgaa bh aa harin oros delguurt hed heden usnii saw irsen bnlee ter sawiig hereglej bwal ug n ireeduid heregtei de
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    хил гаалиар оруулахгүй байгаач хөдөөнийхөн цагаан идээгээ наад хортой саванд чинь хийж байгаа ш дээ
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Hereglegch (183.177.98.26)
    Та хоёртой санал нэг байна. Хаана нь тэр тоог яаж тэмдэглэсэн байдаг зургийг нь оруулаачээ.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Hereglegch (183.177.98.26)
    Та хоёртой санал нэг байна. Хаана нь тэр тоог яаж тэмдэглэсэн байдаг зургийг нь оруулаачээ.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (80.82.91.25)
    мэдээлэл чинь тутмаг байна. жишээ нь 1 болон 5 гэсэн тэмдэгтэй сав хүнс эрүүл ахуйд муу нөлөөгүй гэж байналдаа тэр тэмдэглэл чинь хаана нь ямар хэмжээтэй яаж хэрхэн бичэж байгаагаа бичээчээ на тавьсан зургийн монгол улсын хүн ам баргал 100 хэргэлж байгаа шдээ тэгхээр хүн бүр хордож байна гэсэн үгүү нөгөө талаасаа сав худалдаалагчлийн бас эрх ашгийг яах гээд хэрүүлийн алим шиг юм тавьж бичэж байдаг нөхдүүд бэ ?
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      sawaa urguud yrooliig n har ergeldsen sum shig yman dotor n too bgaa
      2015 оны 06 сарын 08
  • irgen (202.179.20.76)
    gaduur budag emulsnii savand suu tarag zarj bgaag boliulaachee arai denduu
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Тэдэнд энэ мэдээлэл хурэхгуй байж болох юм. иймээс нэг оглоо зориуд хэвлээд тэдэнд аваачиж тараавал яваандаа ойлгох болно . Бас ийм савтай суу тарагнаас хумуус худалдаж авахаа больж байгаа гэдэгийг давхар ойлгуулбал буур ч ур дунтэй болж эхэлнэ
      2015 оны 06 сарын 05