ХАР ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

ЭЦГ хар тамхины хэрэгт 20 гаруй хүнийг холбогдуулан баривчлан цагдан хорьж, хэргийг шалгаж байгаа тухай мэдээлсэн билээ. Эдгээр сэжигтний дотор Хар тамхи үйлдвэрлэж байсан этгээдүүд ч илэрчээ. Хар тамхи үйлдвэрлэгч этгээдүүд гадаадын иргэнтэй хамтран жижиг үйлдвэрийн цехдээ хар тамхины төрлийн гашиш болон каннабисын давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан баримлын шавар мэт болгон бэлддэг байжээ. Уг бэлдмэлээ өндөр үнээр борлуулдаг өөрийн захиалагч, худалдан авагч сүлжээ ч үүсгэсэн байсныг илрүүлэн шалгаж байгаа юм. Тиймээс нэлээд олон хүнийг хамрах төлөвтэй байгаа аж. Хар тамхитай холбогдсон хүмүүсийг гэрээс нь, хилээр орж ирэхэд нь, "мөс"-өө бусдад худалдах гэж байхад нь гээд олон төрлийн аргаар баривчилснаа цагдаагийн эх сурвалж мэдээллээ.  Улаанбаатар хотын нэгэн дүүрэгт хар тамхи боловсруулж, бэлдээд худалдаалдаг болохыг хөдөлшгүй баримтаар тогтоов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.20.80)
    Хар тамхины хэрэгт томчуудын хүүхдүүд л орооцолдож яваа даа. Цаазлах хэрэгтэйОлны танил гэж хэлээд байгаа. Манайхан болсон хойно хар тамхи нь юу ч биш, цагаан будаа л байсан байхгүй юу гээд тавиад туух биз ээ
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.11.226)
    эд нарыг насаар нь гүний уурхайд зөвхөн хоол хувцасаар хангаж ажиллуулах юмсан даанч шүүхийхэн 1,5-3 жил өгнө дөө
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • сайн сайн (104.131.155.132)
    үгүй яаамай даа. манай цагдаа тагнуулынхан нэг иймэрхүү сайн ажиллаж байгаа гэсэн мэдээ сонсоход таатай л байна. одоо авилгачин хулгайчуудыг болон хүний наймаачдыг олж баривчлахыг нь баривчлаад шоронд хийчмээр байна.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.106)
    Ногоо томчуудын хуухдууд гэсэн! Бадамсурэн Гийн
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • ireedyi ye (103.23.51.3)
    har tamixtai xolbootoi xergiig bux nasaar ni xoridog bolmoor yum.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах