ЭМЭГТЭЙ УУЛЧИД АНХ УДАА МАК КИНЛИГИЙН НОЁН ОРГИЛД ГАРЖЭЭ

Манай улсын хоёр эмэгтэй, нэг эрэгтэй уулчны бүрэлдэхүүнтэй баг Хойд Америк тивийн ноён оргил Мак Кинлигийн ноён оргилд төрийн далбаагаа мандуулжээ.
Дэлхийн уулчдын  чансаа өндөртэй тамирчид авирдаг Мак Кинли уул далайн төвшнөөс дээш 6,194 метрийн оргилд оршдог байна. Манай уулчид орон нутгийн цагаар 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 15.40 минут буюу Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 09.40 минутад хөл тавьжээ. Уулчдын багийн ахлагч Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гангаамаа, ОУХМ, МУҮХ-ны УЗ-ийн гишүүн, Монголын үндэсний спорт авиралтын холбооны тэргүүн Д.Батжаргал, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар багтжээ. Энэ удаагийн авиралтын онцлог нь манай тамирчид бие дааж гарч байгаа анхны авиралт бөгөөд Б.Гангаамаа, Д.Эрдэнэтогтох нарын хувьд Мак Кинли оргилд гарсан манай улсын анхны эмэгтэй уулчид болж түүхэнд бичигдлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.