Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна

Улаанбаатарт үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
 
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө бүх нутгаар 6-11 градус, өдөртөө Хэнтийн нутгаар сэрүүсч 13-18 градус, бусад нутгаар 20-25  дулаан байх аж.
 
Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.127.78.102)
    saihan zun boloh shinjtei dee
    2015 оны 06 сарын 04 | Хариулах