
1. Та өөрийн арьсны төрөлийг зөв тодорхойлох хэрэгтэй. Хүний арьсыг хэвийн, хуурай, тослог, холимог, эмзэг хэмээн ангилдаг.
2. Бүтээгдэхүүнээ сонго. Арьсны төрөл, хэв шинжид тохирох арьс арчилгаа гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал.
3. Тохирох бүтээгдэхүүнийг сонгосны дараа өдөр бүр хэрэглэ.
Үүнд нь:
Цэвэрлэх
Хэвийн, хуурай, эмзэг арьстай бол сүүн шингэнээр цэвэрлэж, тослог буюу үрэвсэлтэй мөн холимог арьстай бол шингэн хөөсөөр бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Бүлээн ус нь арьсны нүх сүвийг бүрэн нээж бохирдлыг цэвэрлэхэд тустай. Энэ нь нийт арьс цэвэрлэгээний 30% болдог.
Чийгшүүлж сэргээх
Бидний хэлж заншсанаар тоникоор арчих бөгөөд арьс цэвэрлэгээний 70% нь болдог. Нээгдсэн арьсны нүхийг хааж өгч булчингийн уян хатан чанарыг сайжруулдаг.
Хамгаалах
Өдрийн болон нарны хамгаалалтийн тос бөгөөд хуурай арьстай бол найрлагандаа тосны найрлагатайг, тослог арьстай бол усанд суурилсан, тосны найрлагагүй тос сонгох хэрэгтэй. Мөн ихэнхи тос нь жимс сүүнд байх альфа - гидрокси хүчилээс агуулдаг ба хуучин арьсыг гуужуулж, шинэ арьсыг гаргахад тустайгаас гадна арьсны нүх сүвийг агшааж, үрчлээнээс сэргийлдэг. Гэвч та эмзэг арьстай бол үүнийг найрлагандаа агуулсан тосноос татгалзаж бага аллергентэй тос хэрэглэх хэрэгтэй. Ихэнхи өдрийн тос нь нарны хамгаалалтын найрлагатай бөгөөд өөрийн арьсны онцлог, тосон дахь нарны хамгаалалтын агууламжаас хамаарч байнга хэрэглэх нь харшил, сэвхи зэргийг үүсэхээс сэргийлнэ. Нарны хамгаалалтын тос сонгохдоо SPF 10 - аас дээш бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
Тэжээл өгөх
Шөнө унтахаас 40 минутын өмнө өөрт тохирох шөнийн тос хэрэглэх. Яг унтахын өмнө шөнийн тос түрхэж болохгүйг анхаарна уу.
Нэмэлт арчилгаа
Үүнд төрөл бүрийн маск, гуужуулагч, зовхины, сэвхи, батга, улайлтын эсрэг тос гэх мэт ордог.