Орон сууцны зээл авах урьдчилгааг бууруулжээ

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувиар бууруулсан тухай мэдээллээ. Иргэд орон сууц авах хүсэлтэй ч урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх боломж муу байсан.  Үүнийг нь харгалзан үзэж орон сууцны урьдчилгаа төлбөрийг бууруулж иргэдийг ая тухтай орон сууцанд амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөх зорилготой юм. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсан бөгөөд  10 хувь болгожээ. Өөрөөр хэлбэл 20 хувийг нь Засгийн газар зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргаж шийдвэрлэдэг болсон юм. Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МАЛЧИН (103.9.90.98)
    ЭНЭ ЧИНЬ БИД БҮХНИЙ НУРУУН ДЭЭРХ АЧАА НЭМЭГДЭНЭ Л ГЭСЭН ҮГ ДЭЭ
    2015 оны 06 сарын 03 | Хариулах