СГЗ, ЧИНАГИЙН ГАЛСАН ДӨРВӨН ЦАГ УНТАЖ, ДӨРВӨН ЦАГТ БОСДОГ

Чинагийн Галсан ердөө 4 цаг унтаж, 4 цагт босдог. Түүний хэлснээр, 18 мянган өдөр яг л энэ хэмнэлээрээ амьдарсан. Чухам яагаад юм бол?

-Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10, Ази тивийн анхны зохиолч гэж байгаа. Агуу Гётегийн эх оронд жирийн нэг малчны хүү хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн том түлхэц болсон түлхүүр юунд байсан бол?

 -Нөгөө л нэг зориг. Улаан галзуу зоригтой дайрсан даа. Би Германд очсоны анхны өдрөө маш их шантарсан. Маш их айсан, маш их ичсэн. Юу гэвэл бидний 10 хүүхэд Германд суралцахаар очиж байгаа юм л даа. 9 нь Улаанбаатар хотын орос сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Бид Элчин сайдын яаманд буугаад Берлиний буудалд очдог юм байна. Нөгөө хүүхдүүд герман хэлийг 6 жил үзчихэж. Би герман хэл байтугай цагаан толгой байхгүй. Одоо яана даа гэж бодож суутал хамт очсон нэг охин хэлж байна, “Бид ч яахав энэ хэлийг бараг мэднэ.

Зүгээр зүгшрүүлэх л хэрэгтэй байна. Бас орос хэлтэй. Дээрээс нь бид нар соёлтой. Харин энэ нэг хүүхэд латин цагаан толгой ч байхгүй, нүүрээ угааж чадахгүй хүүхэд байна. Манай дарга нар ийм бодлогогүй юм хийж байгаа ш дээ, Герман шиг ийм нарийн соёлтой орон руу ийм хүн явуулж байдаг. Энийг эх орны нэрийг хөөдөхөөс өмнө буцаавал таарна” гэж байгаа юм. Би бүр ичээд, нүүр хагарахаа шахсан.

-Хэдэн он бэ?

 -62 он. 62 оны 8-р сарын 29-ний өдөр болж байгаа үйл явдал юм. Энэ явдал надад их хэрэг болсон. Тэр үг миний зүрхээр оноод, Монгол хүний цусанд байдаг малчин маягийн удаан, хэнэнггүй занг мулт цохиод хаячихсан. Тэр шөнөө айсан амьтан унтаж чадсангүй. Шөнө 4 цагийн үед босоод, Монгол-Герман хэлний, Цэвэг гэж хүний жижигхэн толь байдаг байсан юм, тэрийгээ гаргаж ирээд цагаан толгойн үсгээ сурч эхэлж байгаа юм. Тэр шөнө, маргааш шөнө, дараа дараагийн шөнө.. Тэрнээс хойш 18 мянган өдөр шөнө өнгөрч. Энэ бүгдэд би шөнийн 4 цагт босож ажиллаж ирсэн. Би ердөө 4 цаг л унтдаг.

-Өнөөдөрийн агуу зохиолч, дэлхийд данстай иргэнийг тэр охины хэлсэн хэдэн гашуун үг л бий болгочихжээ дээ?

 -Гашуун гэх нь хаашаа юм, намайг ерөөсөө доргиож л өгсөн байхгүй юу. Хүн болгоныг доргиох хэрэгтэй байгаа юм. Чамайг онож байгаад нэг доргичихвол чамаас ямар их эрч хүч гарах бол. Хүнд маш их хүч байдаг юм. Тэр охин бол намайг доромжлоогүй харин хурцалж өгсөн байхгүй юу. Тэр хооронд би асар их юм хийж л дээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • МАГТААЛ (202.126.89.150)
    МАГТААЛ ХҮНИЙГ ТЭР ДОР НЬ ДОРОЙ БОЛГОЧИХДОГ БУСДАД МАГТУУЛАХ САЙХАН САНАГДААД АЯ ТАЛ ЗАСАГЧ БОЛГРЖ БАЙГАА НЬ ТЭР ХАРИН ХҮНИЙГ ШӨВӨГДДӨГ ХҮН УХААНТ ХҮНИЙГ ИНГЭЖ ХУРЦАЛДАГ БАЙХ НЬ ШҮҮ
    2015 оны 06 сарын 14 | Хариулах
  • ahaaraa baharhaj bn (2.14.33.202)
    minii hamaatan shu dee ahiigaa iim ondort yavdagt bharhaj bn
    2015 оны 06 сарын 14 | Хариулах
  • ПП (180.149.78.26)
    ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН ЭРДЭМТ ХҮМҮҮН ДАРУУ УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГААРАЙ
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (183.81.171.135)
    saikhan yariltslaga baina yaaj german hel surah ve biye daaj suraad tiim ch ur duntei bish baina
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • ikh tenger (112.72.13.193)
    sain ba uu tani ajil amidrald amjilt xusie, mon Norjmaa egchid sain saixniig xusie, Mundag xumuus shuu
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • БҮР АГУУ ШҮҮ ДЭЭ. (112.72.11.123)
    ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ ХААНААС Ч БИЛЭЭ УНШИЖ БАЙСАН. ҮНЭХЭЭР МУНДАГ. АМЬДРАЛ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ МУНДАГ ГАЙХАЛТАЙ ЮМ БИЛЭЭ. ТА НАР ЭНЭ ХҮНИЙГ СУДАЛЖ, ҮЛГЭР ЖИШЭЭ АВААРАЙ. БИ ҮНЭХЭЭР БИШИРСЭН. ӨМНӨ НЬ ЗҮГЭЭР Л НЭГ ЗОХИОЛЧ ХҮН Л ГЭЖ ТӨСӨӨЛЖ ЯВСАН.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.71)
    Монголын нэрийг Дэлхийд гаргасан хүн дээ. Амжилт хүсье.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin (49.0.202.6)
    Erdemt hun daruu egel murun dulguun gej. Bid iim l humusee shutej ulger duurialal avah heregtei bga yum, da.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.20.80)
    оо би шууд шивээд шидчихсэн чинь баахан алдаа уучлаарай
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Б.Чимид (202.179.20.80)
    тантай уулзаж дотносож явсангүй Монголд нэг ийм хүн байгаасай гэж бодож байна. танд баяр хүргье нэгинөхөр таныг ааштай гэж бичиж авьяатай хүн чадалтай хүн ааштай байдаг юм чам шиг дорио амьтан хүний үгээр ам дагаад хамар дор амьдардаг байхгшүй юу маш сайн харин бага ааш гаргаж байна рэнчин шиг ааш гагах хэрэгтэй авьяастай хүн л бусдаас арай өөр замаар явдаг юм хөөрхий ааш гэж адсага гэнэ харин бага шүү тан шиг авьяастай хүн битгий гутраарай
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
    • Дногс
      Энэ нэг бичиг үсгийн чадваргүй гар бас донгодож өгсөн байна. Аливаад мөн чанар, бас үнэн гэж байдаг юм. Философийн байтугай бичиг үсгийн чадваргүй чам шиг амьтан солиорч л байвал барав. Хол очиж хуц
      2015 оны 06 сарын 05
  • YGJy (150.129.143.251)
    Ухаантай үг байна. Монгол хүнд маш их боломж бий. Хамаг цагаа дэмий үрдэг. Галсан ааш гэж адсага, бас овжин, шуналтай гар боловч авьяастай. Үнэхээр их зүйл хийсэн. Харин Монголдоо бол дундач зохиолч. Амьдрах аргаа зөвлсон зальтай хүн. Нүүдэлчдийн соёлоос хол европынхныг яаж дөнгөхөө тооцсон толгой. Яахав ингээд явж л байг.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
    • зохиолч
      Маш сайн таньдаг, мэддэг хүн нь бичсэн бололтой дог
      2015 оны 06 сарын 05
  • Үнэн (182.160.41.205)
    Танд баяр хүргэе Өндөр бүтээлч урт насыг зооглоорой ТА. Тиймээ хүнийг ялангуяа Монгол хүнийг доргиох хэрэгтэй Цаана зөв хөрс байвал шүү дээ
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (110.33.199.104)
    Tand urt nas udaan jargal husiye . Ter ueiin tur barigch tusheed soelin yam ch ter hooson tolgoi yvuulahgui l d. Ymar hun yvuulhaa medne. Iim augaa huugee songoj mergen songolt. Odoo bol yu be mungutei ungutei hooson tolgoich yvna shuud.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (110.33.199.104)
    Tand urt nas udaan jargal husiye . Ter ueiin tur barigch tusheed soelin yam ch ter hooson tolgoi yvuulahgui l d. Ymar hun yvuulhaa medne. Iim augaa huugee songoj mergen songolt. Odoo bol yu be mungutei ungutei hooson tolgoich yvna shuud.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.106)
    Аугаа гэдэг уг ч багадана! Та монгол улсын бахархал! Та улам ихийг бутээж амар амгалан сайн сайхан амьдраарай
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (103.9.90.150)
    тэр охинд анх тийм л сэтгэгдэл төрж дээ хурцалж өгөөгүй бол яах бсан бол та бол мундаг гэдгээ харуулсан бна тэр охин одоо юу бодож явдаг болоо
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • дэмжигч (103.242.47.66)
    үг хүлээж авах зөв хөрсөндөө бууж дээ.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.20.80)
    танд баяр хүргье Бүтээлч, авьяастай хүн жир хүнээс арай өөрөөр амьдардаг л даа Монголпд нэг ийм хүн байг л дээ
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.176.131)
    Аугаа хүн ! таниар бахархдаг шүү , Эрүүл энхийг бас Амжилт хүсье
    2015 оны 06 сарын 04 | Хариулах