Жүжигчин Л.Нурбулан СТА цол тэмдгээр шагнуулжээ

Алиалагч Т.Латиф агсны отгон хүү жүжигчин Л.Нурбуланд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Соёлын тэргүүний ажилтан болжээ. Түүний циркийн урлагт оруулж байгаа хувь нэмрийг үнэлж төр засгаас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна. Л.Нурбулан “Хандгай” хүүхдийн театраа өнгөрсөн жил албан ёсоор нээж байсан билээ. Үүнээс хойш хүүхдүүдэд зориулсан уран бүтээлээр дагнан ажиллах болсон юм. 

Мөн Л.Нурбулан хүүхдийн хорих ангиуд, асрамжийн газарт хүмүүжиж байгаа багачууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж үнэгүй тоглолтуудаа хүргэсээр байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.