
Үндэсний их баяр наадам болоход ганцхан сарын хугацаа үлдээд байна. Их Монгол улс байгуулагдсны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралджээ. Энэ жилийн баяр наадам долдугаар сарын 4-нд эхлэх аж. Мөн гадаадын алдартай оддын тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ жилийн наадам тав хоног үргэлжлэх тул өмнөх оныхоос зардал өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1,9 тэрбум, нийслэлийн нөөц хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг зарцуулахаар тооцжээ.
НААДМЫН ТӨСӨВ: 2 тэрбум 747 сая төгрөг
Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянган төгрөг
Хурдан морины уралдаанд 227 сая 360 сая төгрөг
Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг
Шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг
Урлаг соёлын арга хэмжээнд сая 12 мянган төгрөг
Аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг
Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг
Хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг
Тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг
Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэхэд 32 сая төгрөг
Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг
Хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.