
Бяцхан охины аминд хүрсэн Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болсон. Т.Цогт, Г.Маралмаа нарыг Цагдан хорих 461-р ангиас авчирсан бөгөөд шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал гэнэт муудаж, таталт өгч, их хэмжээний цус алдсан учраас яаралтай түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн байна. Энэхүү үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
Сэтгэгдэл (1)