

“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар нас баржээ. Загварын ертөнцийн томоохон төлөөлөл болсон Ч.Сүбээдэй загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж, эх орныхоо нэрийг гадаадын загварын ертөнцөд цуурайтуулж чадсан. Тэрээр эх орондоо түр ирэхдээ ийнхүү бурханы оронд оджээ. Цэл залуухан ид хийж бүтээх насандаа хорвоог орхисонд нь олон хүн эмгэнэн гашуудаж байна. Түүний төрөл төрөгсөд, ар гэрийхэн болон найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
