ЭНЭ ЖИЛ 200 ОРЧИМ САЯ ТӨГРӨГӨӨР 200 МЯНГАН ШИРХЭГ НЭГ НАСТ ЦЭЦЭГ ТАРИНА

Дэлхийн ихэнхи метрополитан хотуудын гудамжийг нэг наст цэцгээр гоёдог жишгээр нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтийг багасгах зорилгоор  2013 оноос төв гудамжуудыг нэг наст цэцгэн мандалаар чимэх болсон. Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын эрс тэс нөхцлөөс шалтгаалж олон наст цэцэг тарих боломж байдаггүй байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2015 онд нийт 200 000 ширхэг цэцэг тарихаар төлөвлөж, ажилдаа ороод байна.  Эхний ээлжинд “Чингисийн талбай”-д 500М2 талбайг цэцэрлэгжүүлэх ажил дуусч байгаа бөгөөд нийслэлийн бүх авто замын шинэчилсэн уулзварын шороон арлуудыг цэцэгжүүлнэ. Нэг наст цэцэг тарихад нийслэлийн төсвөөс 200 орчим сая төгрөг зарцуулна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 999 (183.81.171.135)
    khugjiltei ornuudiig duuraij ...khairan mungiig neg ch gsen tsetserleg bariachdee...
    2015 оны 06 сарын 03 | Хариулах