“ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ” САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд бүхэн жаргалтай” сайн үйлсийн аяныг Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалан тосгоны Х. Наранчимэг эрхлэгчтэй 116-р цэцэрлэгт зохион байгууллаа.

Аяны хүрээнд  Захирагчийн ажлын албаны хамт олон өөрсдийн чин сэтгэлээсээ хандив цуглуулж,  тус цэцэрлэгийн 200 гаруй хүүхдэд  баярын бэлэг, сургалтын орчныг сайжруулах LCD зурагт, хичээлийн хэрэгсэл төрөл бүрийн тоглоомуудыг бэлэглэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.