
БСШУ-ны яамнаас "Цагаан шонхор" шувууг Үндэсний бахархалт шувуу болгон зарлаж, Засгийн газрын тогтоол, батламжийг гардуулсан байна. Энэхүү шувууг үндэсний бахархалт шувуу болгох ажлыг зохион байгуулагч “Тэнгэрийн чоно” холбооны тэргүүн Б.Болдбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “"Цагаан шонхор" шувууг Үндэсний бахархалт шувуу болгон зарласан Засгийн газрын тогтоол, батламжийг гардаж авлаа. Бидний санаачилсан үйл хэргийг дэмжиж буй яам, Тамгын газар, соёлын өвийн хамт олондоо баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн бичжээ.