Автомашины ослоор 13 настай хүүхэд амиа алджээ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ганц дугуйн үзүүр гэх газар Ниссан Тино маркийн авто машин онхолджээ. Үүний улмаас зорчигч 13 настай эмэгтэй Б нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол нэмэгдэж хүний амь нас эрүүл мэнд хохирох явдал ихээр гарах болсон. Иймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар  хурдаа тааруулж, тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигчид хамгаалах бүс зүүлгэж, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангаж, туршлага муутай жолоочоор жолоо бариулахгүй байхыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.