
Монголын Чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо шүүхэд албан ёсоор гомдол гаргажээ. Холбооны зүгээс тэдний тавьсан шаардлагад өнөөг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй учир МЧБХ-той холбогдох асуудлыг хуулийн дагуу ийн шийдүүлэхээр болсон байна.
Түр хорооныхон хугацаандаа хуралдалгүй хэдэн жил өнгөрч байгаа Их хурлаа хуралдуулж, холбооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой тодорхой маргаантай асуудлуудыг цэгцэлж, албан ёсоор удирдлагаа сонгох, Их хурал хуралдуулах тухай шаардах бичиг хүргүүлээд байсан билээ.