
Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн ажил хаяснаас болж зарим чиглэлд явж байгаа хувийн автобусууд үнээ нэмж байна гэх гомдол иргэдээс ирэх болжээ. Харин нийслэлийн тээврийн газраас үнэ нэмэх талаар хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Хэрэв зөвшөөрөлгүйгээр нэмж иргэдэд үйлчилж байгаа бол торгуулийн арга хэмжээ авна гэж Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Б.Болд хэллээ.
Иймээс үнээ нэмж, иргэдээс илүү мөнгө авсан тохиолдолд автобусан дээр бичсэн утасны дугаар руу залгаж, мэдээлэл өгөхийг иргэдэд санууллаа.
Сэтгэгдэл (1)