
Улаанбаатар хотын Дулааны 3А, Б гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх барилга угсралтын ажил энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн байна.
Уг ажлын хүрээнд Сөүлийн гудамжны авто замыг энэ сарын 3-н хүртэл сэтэлж, дулааны шугамын шинэчлэлийн ажил хийж байна.
Мөн Төв Шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 7-25-ны хооронд хааж, дулааны шугамын ажил хийх болсныг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.